Home Icon

Оргил Стар хотхонд

Мастер засвар хийсэн минималист стилийн байр

Байршил

  • Хотын төвөөс 2.5 км
  • Доод давхарт Zaisan Star шоппинг моллтой
  • Замын эсрэг талд Оргил супермаркет
  • Ойр орчинд улсын болон хувийн сургууль, цэцэрлэгийн сонголттой
  • Хажуугийн Оргил рашаан сувилалын цэцэрлэгт, мөн зам гараад Богд хааны музейн цэцэрлэгт зугаалах орчинтой
  • Хойд талд Гэгээнтэн цогцолбор: ресторан, дэлгүүр, кофе шоп, кино театр, сургалтын төвүүд г.м.
  • Уулзвар тойроод банкны салбар, бусад төрлийн ахуйн үйлчилгээний цэгүүд олон

inquire now

Гал тогоо

Коридор, гал тогооны хоорондох ханыг дэкээр орлуулсанаар илүү цэлгэр уужим болж, хоол бэлтгэх, цайлах зайтай болсон.

Гал тогооны ханыг гялгар цагаан плитагаар бүрснээр өнгөлөг, цэвэрлэхэд хялбар болсон.

Tом өрөө

Бүх өрөөний обойг хуулан ханыг замаскдаж, Tеккурила-н Финланд эко будгаар будсан. Үл ялиг ягаан туяатай цагаан өнгөтэй.

Шалнаас тааз хүрсэн, хойшоо харсан хана дүүрэн цонхтой. Цонхон талын хэсэгт ажлын болон хоолны ширээ байрлуулах зайтай.

Коридор

Tаазны эвгүй дам нуруунуудыг таглан дүүжин тааз хийж, гэрэлтүүлэг нэмсэн.


Хананы зайд нь тохируулан хийсэн шүүгээтэй.

Унтлагын өрөө

Унтлагын өрөө зүүн тийш харсан том цонхтой, хойшоо харсан тагттай, тусгаарласан хувцасны өрөөтэй.

Бүх цонх сайн дулаалгатай, тагт цонхон хаалттай тул өвөл маш дулаахан.

Хувцасны өрөө

Ванны өрөө

Харууц

Tом өрөөний хойшоо харсан шалнаас тааз хүрсэн том цонхоор харагдах байдал

Унтлагын өрөөний зүүн тийш харсан шалнаас тааз хүрсэн том цонхоор харагдах байдал

Нэмэлт зураг 1

Нэмэлт зураг 2

Байрны мэдээлэл

  • Талбай: 60.64 м²
  • Давхарын байршил: 10
  • Цонхны тоо: 3
  • Харуул хамгаалалт: 24 цаг
  • Хотхоны хаалт: Дугаар танигчтай
  • Mашины зогсоол: Гадаа талбайд
  • Үнэ: 240 сая төг (м² = 3,957 төг)
  • Шал: Ламинат
  • Тагт: 1 тагттай
  • Цонх: Вакум
  • Орц: 2 лифттэй, давхартаа 4 айлтай
  • Ашиглалтанд орсон он: 2015
  • Гарааш: Байхгүй
  • Барилгын давхар: 12

Байр үзэх

Хаяг: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Стадион Оргил Зайсан гудамж, 56-р байр

Үзүүлэх цаг:

8 дугаар сарын 13 (Ням)

Үдээс хойш 16 - 18 цагт

Холбоо барих: 88777147, 80087147, 86118952